Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Ирэх сарын 4-нөөс Улаанбаатар-Улаан-Үүд хооронд шууд нислэг эхэлнэ

ОХУ Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Ирэх сарын 4-нөөс Улаанбаатар-Улаан-Үүд хооронд шууд нислэг эхэлнэ
Ирэх сарын 4-нөөс Улаанбаатар-Улаан-Үүд хооронд шууд нислэг эхэлнэ · Зураг: ErdenetLife.mn

ОХУ Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Ингэснээр долоо хоногт гурван удаа Улаанбаатар-Москва, долоо хоногт нэг удаа Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярскын нислэг үйлдэх боломжтой болох юм.

Үүнтэй холбоотойгоор Хүннү эйр компани Улаанбаатар -Улаан-Үүд чиглэлийн хуваарьт нислэгээ ирэх сараас эхлэн үйлдэхээр болжээ. Ингэхдээ долоо хоногт нэг удаа нислэг гарахаар төлөвлөж байгаа аж. Эхний нислэгээ 12 дугаар сарын 4-нд үйлдэхээр бэлтгэж ажлаа эхлээд буй.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.