Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Танилц: Дараах 11 улсаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдана

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон голомтлон тархаж байгаа 10 улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан.

Танилц: Дараах 11 улсаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдана
Танилц: Дараах 11 улсаас ирэх иргэд 10 хоног тусгаарлагдана · Зураг: ErdenetLife.mn

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон голомтлон тархаж байгаа 10 улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин энэхүү жагсаалтад нэг улсыг нэмсэн байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ. Энэ улсаас ирж буй Монгол Улсын иргэд 10 хоног тусгаарлагдана" гэв.

Ингэснээр дараах 11 улсаас ирэх иргэд тусгаарлагдах юм байна.

  1. ӨАБНУ
  2. Ботсвани
  3. Ангол
  4. Эсватини
  5. Лесото
  6. Намиби
  7. Замби
  8. Малави
  9. Мозамбик
  10. Зимбабве
  11. Нигери.

Омикрон бүртгэгдсэн улсаас болон түүгээр дамжин эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах хоногийн төлбөр нь 0-3 насны хүүхдүүд төлбөргүй, 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100,000 төгрөг байна. Тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.