Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Н.Түвшинбаярыг онц харгис хэрцийгээр хүний эрүүл мэндэд халдсан гэх ангиар яллах дүгнэлт үйлджээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.

Н.Түвшинбаярыг онц харгис хэрцийгээр хүний эрүүл мэндэд халдсан гэх  ангиар яллах дүгнэлт үйлджээ
Н.Түвшинбаярыг онц харгис хэрцийгээр хүний эрүүл мэндэд халдсан гэх ангиар яллах дүгнэлт үйлджээ · Зураг: ErdenetLife.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  ирсэн байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Тодруулбал 

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; 

10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэхээр онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.