Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Банкны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс Орхон, Булган аймаг дахь банкуудын бүртгэлийн болон зээлийн ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Ажил мэргэжил, ур чадварын уралдаан-2021”, "Экономист-2021" уралдаануудыг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

Банкны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
Банкны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс Орхон, Булган аймаг дахь банкуудын бүртгэлийн болон зээлийн ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “Ажил мэргэжил, ур чадварын уралдаан-2021”, "Экономист-2021" уралдаануудыг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Уралдаанд Орхон, Булган аймаг дахь 10 банкны салбаруудын ажилтнууд оролцсон бөгөөд дараах ажилтнууд шилдэгээр шалгарав.

 "Бүртгэлийн ажилтнуудын ажил мэргэжил, ур чадварын уралдаан-2021" уралдаанд:
"Тэргүүн байр"-нд Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын теллер Б.Баттөгөлдөр,
"Дэд байр"-нд Голомт банкны Орхон бизнес төвийн кассын ажилтан Ч.Түмэндэмбэрэл,
"Гутгаар байр"-нд Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарын ахлах теллер Э.Оюун-Эрдэнэ тус тус шалгарав.

 "Экономист-2021" уралдаанд:
"Тэргүүн байр"-нд Төрийн банкны Орхон салбар,
"Дэд байр"-нд Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар,
"Гутгаар байр"-нд Хаан банкны Орхон салбар тус тус шалгарав.

Уралдаанд идэвхитэй оролцож, мэдлэг оюун,ур чадвараа сорьсон Орхон, Булган аймаг дахь банкны салбаруудын ажилтнууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.