Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Шүдний эмнэлэгүүд: "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилт огт олгогдоогүй цаашид санхүүжилт орж ирэхгүй бол үйлчилгээ үзүүлэх боломжгүй

      Монгол Улсын Засгийн газраас "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 0-6 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарах болсон.

Шүдний эмнэлэгүүд:  "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилт огт олгогдоогүй цаашид санхүүжилт орж ирэхгүй бол үйлчилгээ үзүүлэх боломжгүй
Шүдний эмнэлэгүүд: "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилт огт олгогдоогүй цаашид санхүүжилт орж ирэхгүй бол үйлчилгээ үзүүлэх боломжгүй · Зураг: ErdenetLife.mn

      Монгол Улсын Засгийн газраас "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 0-6 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарах болсон. Үүний хүрээнд улсын хэмжээнд 243 хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 243 шүдний эмнэлэг 0-6 насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр хөтөлбөр хэрэгжиж эхлэсэн Хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорол, сувгийн эмчилгээ, эрдэсжүүлэх түрхлэг, шүд авах зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Эмчилгээний төлбөрийг Засгийн газраас гаргаж нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлэхээр зааж гэрээг байгуулжээ. 5-р сараас эхлэсэн тус хөтөлбөрт Орхон аймгийн хэмжээнд 5 эмнэлэгт 1000 гаруй хүүхэд үйлчилүүлсэн байна.Улсын хэмжээнд энэ жил 4,4 тэрбум төгрөгийг зөвхөн 0-6 насны хүүхдийг хамруулах хөтөлбөрт зарцуулахаар төсөвлөсөн. Хөтөлбөр орон нутагт хэрэгжээд 1сар гаруй хугацаа өнгөрсөн ч гэрээ байгуулсан эмнэлэгүүдэд санхүүжилт огт хийгдээгүй байна.

Санхүүжилт хэзээ олгогдох талаар НДХ-ын ЭМД-ын улсын байцаагч Д.Энхжаргалаас тодрууллаа.

Манай аймагт хөтөлбөр 4-р сараас эхлэсэн гэрээ байгуулсан нэг эмнэлэгт санхүүжилтыг 5-р сард шилжүүлсэн .Шинээр 5-р сард гэрээ байгуулж ажилласан эмнэлэгүүдийн санхүүжилт өнгөрсөн 6-р сард Сангийн яамнаас орж ирээгүй байна.Төрийн сангийн гүйлгээ сар бүрийн 25 наас хаагддаг. Одоогоор гүйцэтгэлээрээ 5 эмнэлэгт нийтдээ  41 сая төгрөгны санхүүжилт олгогдох ёстой. Тодорхой үнийн дүн заагаагүй эмнэлэгүүд үйлчилсэн хүүхдийнхээ тоогоор гүйцэтгэлээ гаргаад санхүүжилтээ авах боломжтой. 7-р сардаа багтаан олгох байх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас бид тодруулж ажиллаж байгаа.

Д.Болормаа 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.