Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ШӨХТГ: Замын-Үүдээс тээвэр хийж буй жолооч нарыг хэт өндөр үнэ тогтоохгүй байхыг анхаарууллаа

Хилийн 0 цэг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсон.

ШӨХТГ: Замын-Үүдээс тээвэр хийж буй жолооч нарыг хэт өндөр үнэ тогтоохгүй байхыг анхаарууллаа
ШӨХТГ: Замын-Үүдээс тээвэр хийж буй жолооч нарыг хэт өндөр үнэ тогтоохгүй байхыг анхаарууллаа · Зураг: ErdenetLife.mn

Хилийн 0 цэг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсон. Үүнтэй холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй эрхлэгчдийг тээврийн үнийг бодит эрсдэлд тулгуурлан тогтоохыг ШӨХТГ-аас анхаарууллаа. Тодруулбал, үнийн хөөрөгдөл үүсгэж, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхаарууллаа. Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох шийтгэл оногдуулах юм байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.