Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Цагаан сараар цаг агаар дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр агаарын температур хоёрдугаар сарын эхний  арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4 градусаар дулаан байх юм байна.

Цагаан сараар цаг агаар дулаан байна
Цагаан сараар цаг агаар дулаан байна · Зураг: ErdenetLife.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр агаарын температур хоёрдугаар сарын эхний  арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4 градусаар дулаан байх юм байна. Тиймээс Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар дулаан байх юм.  

Нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах юм байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан байх бөгөөд гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн  зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтрэх төлөвтэй байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.