Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Биеийн тамир, спортын байгууллагын заал,танхимыг 06:30-07:30 цагт үнэгүй болголоо

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд урилах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Орхон аймаг:  Биеийн тамир, спортын байгууллагын заал,танхимыг 06:30-07:30 цагт үнэгүй болголоо
Орхон аймаг: Биеийн тамир, спортын байгууллагын заал,танхимыг 06:30-07:30 цагт үнэгүй болголоо · Зураг: ErdenetLife.mn

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд урилах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгожээ.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-н хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байгаа юм. Орхон аймгийн тухайд тус аяны хүрээнд чиглэлийн дагуу ажлууд зохион байгуулагдахаар болсон бөгөөд төлөвлөгөөг удахгүй олон нийтэд танилцуулах юм. Эхний ээлжинд биеийн тамир спортын чиглэлийн байгууллагууд өглөөний цагаар иргэдэд  заалаа үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжоор хангаж өгөх юм байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.