Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд Эрүүл мэндийн даатгалын сангаас 60.8 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд Эрүүл мэндийн даатгалын сангаас 60.8 тэрбум төгрөг зарцуулна
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд Эрүүл мэндийн даатгалын сангаас 60.8 тэрбум төгрөг зарцуулна · Зураг: ErdenetLife.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр "Иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнд зориулж 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Манай улсын дундаж наслалт эмэгтэй 70.8, эрэгтэй 60.6 жил байдаг. 2024 он гэхэд энэ насны зөрүүг таван жил болгоно гэсэн заалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бий. Ирэх тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд иргэдийг хамруулах аяныг эхлүүлнэ. Энэ нь давхар ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээнд бодитой үр дүн авч ирнэ гэж бодож байгаа.

Амьсгалын тогтолцоо, шээс, бэлгийн зам, хоол боловсруулах, гэмтэл согог гэсэн таван өвчин нийт өвчлөлийг тэргүүлдэг. Нас наралтын шалтгааныг зүрх судас, хавдар, осол гэмтэл, амьсгалын зам гэсэн өвчлөл тэргүүлдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоогэдгээр өвчлөл рүү чиглүүлнэ" гэлээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.