Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Уурхайчдад үр дүнгийн урамшуулал олгох Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаал гарчээ.

  “ Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07-р сарын 08-ний өдрийн А/64 тоот тушаалаар Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан мөн“Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102.

Уурхайчдад үр дүнгийн урамшуулал олгох Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаал гарчээ.
Уурхайчдад үр дүнгийн урамшуулал олгох Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаал гарчээ. · Зураг: ErdenetLife.mn

  “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07-р сарын 08-ний өдрийн А/64 тоот тушаалаар Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан мөн“Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 452.1 мян. тонноор илүү хүдэр боловсруулсан үзүүлэлт юм. 2019 оны эхний 6 сарын байдлаар зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-105 хувиар биелүүлж, 291.94 мян. тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайн байна. Эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төлөвлөгөөг 106.2 хувиар биелүүллээ. Үйлдвэрлэл, эдийн засгийн гол үзүүлэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 3 хувиар бууруулж ажиллалаа. Үүний үр дүнд 2019 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.Энэ бүх амжилтыг үндэслэн Уурхайчиддаа урамшуулал олгохоор тушаал гаргасан байна.Урамшуулал нэг ажилтан тус бүр 500.000 мянган төгрөг байхаар тооцоолжээ. Баялаг бүтээгч Уурхайчиддаа Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

Д.Болормаа 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 7

zochin

eeljin amraltaa avsan xund orooguishde ygad ylgavarlav

зочин

тэтгэвэрийн настангууд хүн биш үү эрхэм захирлаа

irgen

shn medee bnaa. gehdee uildvert ajilladggui olon myangan ailuud uildveriin ajilchidiin huld chiregdeed yumni uniin huurugdultiin zolios boldog shuu. yalanguyaa bayr yoslolooor uramshuulalaa zohitsuulahgui bol naimchid surgaar ni l uniin huurugdult usgedeg dee

Зочин

Уйлдвэрийн ахмадуудад олгох уу.

Зочин

Уурхайн буян их шүү.Энэ их баялгийг бүтээлгэж монголыг тэжээж байгаа мянга мянган уурхайчид тэдний гэр бүл үйлдвэрийн удирдлагууд бүх ажиллагсад болон ар гэрийнхэнд нь баярын мэнд хүргэe.Сайхан наадацгаагаарай

зочин

Ахмадуудад бхгүй юу

bat

uildveriin dotood asuudaliig bitgii olon niitiin suljeend tavij baildaa!!! ene-iig chini oilgohgui humuus ih bii sh tee horoo idej baij l tolovlogoo bieluul baigaa ajilchid shuu dee.......busdiinhaa horiig hurgej amidraa boliildoo.....

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.