Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

IT, Бизнесийн салбарынхан "ЭРДЭНЭТ" хотод чуулна

Мэдээллийн технологи, боловсролын салбар болон бизнес эрхлэгчид, гарааны бизнес сонирхогчид, цахим шилжилт, инновацийг эрэлхийлэгчдийг нэгтгэсэн хамгийн анхны, хамгийн том уулзалт арга хэмжээ “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” эвент болох гэж байна.

IT, Бизнесийн салбарынхан "ЭРДЭНЭТ" хотод чуулна
IT, Бизнесийн салбарынхан "ЭРДЭНЭТ" хотод чуулна · Зураг: ErdenetLife.mn

Мэдээллийн технологи, боловсролын салбар болон бизнес эрхлэгчид, гарааны бизнес сонирхогчид, цахим шилжилт, инновацийг эрэлхийлэгчдийг нэгтгэсэн хамгийн анхны, хамгийн том уулзалт арга хэмжээ “IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” эвент болох гэж байна. 2022 оны 3-р сарын 12-13-нд болох уг эвентийн үеэр “Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд цахим шилжилт, мэдээллийн технологийн салбарын нөлөө” сэдвээр хэлэлцүүлэг, “Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд инноваци, технологи, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал, “Стартап нетворкинг”, “Бизнес саммит”, “Стартап менторшип” зэрэг эвентүүд болно.

Мөн Инновацийн бүтээгдэхүүн, технологи, Мэдээллийн технологи – боловсролын үзэсгэлэн гарч ICT group, МУИС, ШУТИС, ХААИС зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээлүүдээр оролцох юм. Түүнээс гадна аливаа асуудлыг технологийн аргаар шийдэх мэргэжилтнүүд цуглах Хакатон үйл ажиллагаа болж шалгарсан 3 төсөл тус бүрт зохион байгуулагч Эрдэнэт Шинжлэх Ухаан, Технологийн паркаас 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж.

“IT, BUSINESS AND INNOVATION DAYS - ERDENET 2022” эвентийн хүрээнд болох эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, уулзалтууд нь сонирхсон бүх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй бөгөөд 3-р сарын 12-13-нд Соёл урлагийн цогцолборт болно.

Доорх холбоос дээр дарж эвентийн хөтөлбөртэй танилцана уу.https://www.facebook.com/virtualkharakhorum/videos/1105275626640134

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

DR. UROLOGIST

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.