Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласнаар томуугийн халдварын тархалт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна

 Урин хавар айлчилж, ханиад томуу, халдварт өвчин дэгдсэнээр БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгдсэн.

Орхон аймаг: Цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласнаар томуугийн халдварын тархалт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна
Орхон аймаг: Цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласнаар томуугийн халдварын тархалт бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна · Зураг: ErdenetLife.mn

 Урин хавар айлчилж, ханиад томуу, халдварт өвчин дэгдсэнээр БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгдсэн. Өнгөрсөн хоёр жил Covid-19, карантин гээд гэртээ "бүгсэн" монголчууд хаврын ханиад томууг мартах дөхөж. Харамсалтай нь, хүүхдийн гэх тодотголтой ганцхан тасагтай бүсийн хэмжээний гэгддэг эмнэлэгт зөвхөн Эрдэнэтийн хүүхдүүд үзүүлээд зогсохгүй зэргэлдээх Булган аймгийн иргэд ч үйлчлүүлдэг сүүлийн нэг сар  ханиалгасан, нус нь гоожсон, халуурсан уйлсан нялхас, багачуудаар хүүхдийн тасаг дүүрч, ачааллаа дийлэхгүйд хүрч нэмэлтээр ор тавьж боловсон хүчний хүч чадлаа ч нэмсэн гэсэн ч халдвар өндөр хэвээр байна.“Covid-19-ийн дөрөв дэх давалгаа намжиж байна. Сүүлийн дөрөвдүгээр давалгаан дээр хатгалгаагаар хүндрэх тохиолдол дельтатай харьцуулахад цөөн байсан. Харин одоо томуу, томуу төст өвчний үед амьсгалын дээд замын шуугисан, халуурсан шинжтэй хүүхдүүд ирж байна. Хатгалгаагаар хүндрэх хувь өмнөх томуугийн үеийнхтэй яг л адил 30-40 хувьтай байна. Оношилгоо, эмнэлзүйн шинж тэмдэг нь төстэй учир ялгахад төвөгтэй.Шинжилгээ авч байж ялгаж салгаж байгаа гэдгийг эмч нар онцоллоо. 

БОЭТ-ийн хүүхдийн тасагт сүүлийн өдрүүдэд 230 гаруй  хүүхэд эмчлэгдэж асран хамгаалагчтайгаа нийлээд 434 хүн байна. Энэ нь цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой буурсан үзүүлэлтэй тоо баримт гэдгийг онцлов. Өдөрт үзүүлэхээр ирдэг хүүхдийн тоо цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноор бага зэрэг буурсан байна.

 Хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа тул өнөөдрөөс дахин эмч-3 , сувилагч-4, үйлчлэгч 4-ийг тус тус тасгуудаас татан авч нэмэлтээр ажиллуулж байгаа ч хүлээн авахаар үзүүлэхээр ирж байгаа бага насны хүүхдийн тоо буурахгүй байна гэв. 

 Байгууллагын удирдлагаас хариуцлагатай эргүүлийг ажиллуулж эхлэлээ.

 Шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, цэвэрлэгээ угаалга, халдваргүйтгэлийн материалын тоог нэмэгдүүлжээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 1

DR. UROLOGIST

Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.