Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Танилц: Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн "Хиагт-Алтанбулаг"боомтоор иргэд зорчих боломжтой боллоо

ОХУ-ын Онцгой байдлын штабаас Орос, Монгол Улс, Казахстан хоорондын хуурай замын хилийн хориог цуцаллаа.

Танилц: Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн "Хиагт-Алтанбулаг"боомтоор иргэд зорчих боломжтой боллоо
Танилц: Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн "Хиагт-Алтанбулаг"боомтоор иргэд зорчих боломжтой боллоо · Зураг: ErdenetLife.mn

ОХУ-ын Онцгой байдлын штабаас Орос, Монгол Улс, Казахстан хоорондын хуурай замын хилийн хориог цуцаллаа. Ингэснээр 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Монгол болон Казахстаны иргэд ОХУ руу нэвтрэх боломжтой болж байна. 

Хиагт-Алтанбулагийн хилээр зөвхөн ачаа тээвэр нэвтрүүлж байсан. Харин энэ сарын 30-ны өдрөөс эхлэн иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байна. Мөн ОХУ-ын иргэд ч Монгол болон Казахстан руу чөлөөтэй нэвтрэх юм. 

Эргэн сануулахад, ОХУ бусад оронтой хиллэх хуурай замын хилээ 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс хязгаарласан. Журмын дагуу хуурай замын боомтоор зөвхөн дипломат ажилтнуудыг нэвтрүүлж байсан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.