Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд ажиллана

Шинэ жилийн баярыг тохиолдуулан аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор 2022 оны арванхоёрдугаар сарын 30,31, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийг ажиллуулах Засаг даргын А/937 тоот захирамж албажин гарлаа.

Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд ажиллана
Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд ажиллана · Зураг: ErdenetLife.mn

Шинэ жилийн баярыг тохиолдуулан аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих зорилгоор 2022 оны арванхоёрдугаар сарын 30,31, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийг ажиллуулах Засаг даргын А/937 тоот захирамж албажин гарлаа.

Мөн томилогдсон хугацаанд хариуцлагатай ажиллахыг агентлаг, газар, хэлтэс, албадан дарга нарт, тухайн байгууллага дээрээ  хариуцлагатай жижүүр томилон ажилуулж биелэлтийг тайлагнахыг сумдын Засаг дарга нар, төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч нарт даалгалаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын дарга нарт тус тус үүрэг болгов.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.