Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Нэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч эрс чангарна

20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Нэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч эрс чангарна
Нэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч эрс чангарна · Зураг: ErdenetLife.mn

20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус хүйтэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.