Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Өнөөдрийн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох эсэхийг мэдээлнэ

2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.

Өнөөдрийн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох эсэхийг мэдээлнэ
Өнөөдрийн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох эсэхийг мэдээлнэ · Зураг: ErdenetLife.mn

2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Ингэхдээ өрхийн хөрөнгө орлогын мэдээлэлд үндэслэх бөгөөд өндөр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгохгүй юм.  Гэвч иргэдийн мэдээлэл зөрүүтэй байсан бөгөөд өрхийн орлого нь заасан хэмжээнд хүрээгүй зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагсан байв. Тиймээс өрхийн мэдээллийг дахин шинэчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах шаардлага хангасан эсэхийг эргэн мэдээлэхээр болсон юм. 

Иргэд энэ сарын 8-ны өдрийг хүртэл зөрүүтэй мэдээллээ залруулсан бөгөөд хүсэлтийн дагуу, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолох юм. Улмаар  энэ сарын 16-н буюу өнөөдрийн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох эсэхийг мэдээлнэ. 

Мөн сар шинийн баяр болох гэж буйг тохиолдуулан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг хугацаанаас нь өмнө олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдөр олгох юм. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.