Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

“Бүтлийн Ундарга” ХХК “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор тодорлоо

Л.

“Бүтлийн Ундарга” ХХК “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор тодорлоо
“Бүтлийн Ундарга” ХХК “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор тодорлоо · Зураг: ErdenetLife.mn

Л.Батсүх захиралтай “Бүтлийн Ундарга” ХХК “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор 8 дахь удаагаа шалгарч, шагналаа гардан авлаа.

Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК нь 1996 онд анх байгуулагдсан, эргэлтийн 2150 га талбайтай, жилдээ 950-1100 га талбайд тариалалт хийдэг. Тус компани нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

• Сайн чанарын улаан буудайг нутагшуулан тарьж үржүүлэх

• Төмс, хүнсний ногоог тариалах

• Адуу, үхэр өсгөж үржүүлэх

• Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэх

• Хадлан тэжээл бэлтгэх

Тус компани нь жилд дунджаар 1000-1100 га талбайд улаан буудай тариалж 4100-5000 тн ургац буюу га-аас 38-52 цн ургац хураан авч байна.

Тус компани 2009, 2010 , 2014, 2015 , 2016, 2018 зэрэг онуудад улсын “Аварга тариаланч хамт олон”-оор өмнө нь долоон удаа шалгарч байсан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.