Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Шар усны үерээс сэргийлэхийг анхаарууллаа

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.

Шар усны үерээс сэргийлэхийг анхаарууллаа
Шар усны үерээс сэргийлэхийг анхаарууллаа · Зураг: ErdenetLife.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Цаг агаар дулаан байхтай холбоотойгоор хуримтлагдсан цас, хөрсний ус, гол мөрний цас хайлж гудамж талбай, айл өрх усанд автах эрсдэлтэй учир болзошгүй тул шар усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Иймд гол усны ойролцоо, уулын ам орчимд суурьшиж байгаа айл өрх болон албан байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, шуудуу татах зэргээр эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Мөн гол горхи орчим бага насны хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх зөвшөөрөгдсөн гүүр гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.