Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Ирэх хичээлийн жилд төрийн өмчийн 700 сургуулийн 50 хувь нь сэтгэлзүйчтэй болно

Ирэх намраас төрийн өмчийн 700 сургуулийн 50 хувь нь, 2024 оны намар 100 хувь боловсролын сэтгэлзүйчтэй болно гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Ирэх хичээлийн жилд төрийн өмчийн 700 сургуулийн 50 хувь нь сэтгэлзүйчтэй болно
Ирэх хичээлийн жилд төрийн өмчийн 700 сургуулийн 50 хувь нь сэтгэлзүйчтэй болно · Зураг: ErdenetLife.mn

Ирэх намраас төрийн өмчийн 700 сургуулийн 50 хувь нь, 2024 оны намар 100 хувь боловсролын сэтгэлзүйчтэй болно гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Сурагчдын хувьд цар тахлын үед 1.5 жил орчим хөл хорионд байж дэлгэцээс хэт их хамааралтай болсон.

Үүнээс үүдэлтэй сэтгэл гутрал, ганцаардал, сурах сонирхол буурсан гэсэн нөхцөл байдал үүссэн. Тиймээс Боловсролын ерөнхий газраас төрийн өмчийн сургуулиуд дээр ажиллуулах сэтгэлзүйчдийг бэлтгэж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 700 сургууль байгаагаас гурван сургууль тутмын нэг нь мэргэжлийн сэтгэл зүйчтэй болсон. Ирэх намраас хоёр сургууль тутмын нэг нь, 2024 оны намраас төрийн өмчийн бүх сургууль мэргэжлийн сэтгэл зүйчтэй болох юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.