Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Зарлал: Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материал авч эхэллээ

  Цагдаагийн   байгууллагын   үйл   ажиллагаанд   олон   нийтийн   хяналт   тавих   үүрэг   бүхий   Иргэний   зөвлөлийн   гишүүнд   нэр   дэвших   иргэдийн   материалыг  2023.

Зарлал: Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материал авч эхэллээ
Зарлал: Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материал авч эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материалыг 2023.03.13-2023.03.28-ны өдөр хүртэл Нутгийн удирдлагын ордны 318 тоот өрөөнд хүлээн авна.

Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх иргэн нь

• Сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй

• Ял шийтгэлгүй

• Ашиг сонирхлын зөрчилгүй

• Орхон аймагт сүүлийн 5 жил оршин сууж байгаа

• Оршин суух бүртгэлтэй иргэн байх шаардлагатай юм.

Бүрдүүлэх материал

1. Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/

2. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас

3. Ял шийтгэгдсэн эсэх талаарх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

4. Оршин суугаа газрын тодорхойлолт

5. Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг материалыг ажлын өдрүүдэд 08:00-12:00, 14:00-18:00 цаг хүртэл хүлээн авна. /Тодруулах зүйлсээ 7035-8539 дугаараас лавлах боломжтой/

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.