Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Маргаашаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Есдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим, Завхан, Булганы өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ гэдгийг УЦАОШГ-аас мэдээллээ.

Маргаашаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ
Маргаашаас ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ · Зураг: ErdenetLife.mn

Есдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Архангайн ихэнх сумд, Баян-Өлгий, Хөвсгөлийн зарим, Завхан, Булганы өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ гэдгийг УЦАОШГ-аас мэдээллээ.

Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэрнэ. Харин Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 0...+5, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +6...+11, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26, бусад нутгаар +11…+16 градус дулаан байх аж. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.