Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ

Нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гараад байгаа.

3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ
3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүсэлтийг өнөөдрөөс авч эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

Нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гараад байгаа. Үүнд шилжин суурьшихаас гадна тухайн орон нутагтаа амьдардаг иргэд ч хамаарах юм.

Тэгвэл эл хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг хүсэлтийг:

  • Төрийн банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • ХААН банк
  • Ариг банк
  • Транс банк
  • Богд банк
  • Капитрон банк өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлжээ.

Зээлийн онцлох нөхцөлүүд гэвэл:

  • Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байсан бол өрийн үлдэгдэлгүй байх ёстой
  • Одоо ипотекийн зээлтэй бол боломжгүй
  • Хүү эхний гурван жилд 3% байх бөгөөд үүний дараагаас 6 хувь болж нэмэгдэх зэргийг дурдаж болж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.