Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

“Ногоон амины орон сууц нээлттэй өдөрлөг”энэ сарын 22-23 ны өдрүүдэд болно

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс Орхон аймгийн Эрдэнэ багт хэрэгжих эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг танилцууллаа.

“Ногоон амины орон сууц нээлттэй өдөрлөг”энэ сарын 22-23 ны өдрүүдэд болно
“Ногоон амины орон сууц нээлттэй өдөрлөг”энэ сарын 22-23 ны өдрүүдэд болно · Зураг: ErdenetLife.mn

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс Орхон аймгийн Эрдэнэ багт хэрэгжих эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг танилцууллаа. Урьдчилсан байдлаар тухайн хэсэгт таван загварын амины орон сууц барих боломжтой гэж үзэж байгаа ажээ. Эхний ээлжид эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн үр нөлөөг иргэд, олон нийтэд таниулах, сурталчлах “Ногоон амины орон сууц нээлттэй өдөрлөг”-ийг ирэх сарын 22,23-нд зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгөх юм.

Мөн Цагаанчулуут багт хэрэгжих дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад оролцохоор Улаанбаатар хотын “Андын зам” ХХК-ийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагааны цар хүрээ, хүчин чадал, хэрэгжүүлж буй зарим төслүүдээ танилцууллаа. “Андын зам” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан үндэсний аж ахуйн нэгжийн төлөөлөл юм.

Цагаанчулуут багт төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт ойрын хугацаанд зарлагдах бөгөөд сонирхсон аж ахуйн нэгж байгууллагууд эрх тэгш оролцох боломжтой гэдгийг илэрхийллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.