Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Мобикомын шинэ байранд гал гарлаа. Гал гарах болсон шалтгаан нь гагнуур хийж байгаад гал алджээ

Багшийн дээдийн өмнө байрлах Мобикомын төв байранд яг одоо гал гарч байна.

Мобикомын шинэ байранд гал гарлаа. Гал гарах болсон шалтгаан нь гагнуур хийж байгаад гал алджээ
Мобикомын шинэ байранд гал гарлаа. Гал гарах болсон шалтгаан нь гагнуур хийж байгаад гал алджээ · Зураг: ErdenetLife.mn

Багшийн дээдийн өмнө байрлах Мобикомын төв байранд яг одоо гал гарч байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Галын дуудлага сая ирсэн. Одоогоор гал гарсан газарт аврах анги ажиллаж байгаагаас гадна нэмэлтээр аврах анги гарган ажиллажээ .Галыг бүрэн унтраасан талаар газар дээр нь ажиллаж байгаа гал унтраах аврах ангийн албан хаагчид хэллээ. Галын үеэр хүн бэртэж гэмтээгүй бөгөөд урьдчилсан байдлаар хоёр ажилтан гагнуур хийж байгаад гал алдсан байна. Энэ талаар Мобиком корпорацийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Мөнхбат "Гал гарах үед байранд 1000 гаруй ажилтан байсан. Галын аюулаас урьдчилан сэргийлж, бүх ажилтныг байрнаас гаргаж, бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Туслах лифтенд гагнуур хийж байгаад гал алдсан" гэсэн мэдээллийг өглөө.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр шинээр лифт байрлуулахаар ажиллаж байсан бөгөөд тухайн лифтний хэсэгт гал гарсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.