Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Архангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 63 километрийн зайд өнөөдөр буюу тавдугаар сарын 08-ны өдрийн 13:49:14 цагт 3.

Архангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Архангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ · Зураг: ErdenetLife.mn

Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 63 километрийн зайд өнөөдөр буюу тавдугаар сарын 08-ны өдрийн 13:49:14 цагт 3.6 магнитудын газар хөдөллөө.  Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ. 

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай аж. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.