Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

"Унага" цэцэрлэгийн гадна дулаалга хийх засварт 176 сая төгрөг зарцуулна

Аймгийн 2023 оны төсөвт зарим сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлууд батлагдсан бөгөөд “Унага” цэцэрлэгийн гадна ханын дулаалга хийхэд 176 сая төгрөг төсөвлжээ.

"Унага" цэцэрлэгийн гадна дулаалга хийх засварт 176 сая төгрөг зарцуулна
"Унага" цэцэрлэгийн гадна дулаалга хийх засварт 176 сая төгрөг зарцуулна · Зураг: ErdenetLife.mn

Аймгийн 2023 оны төсөвт зарим сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлууд батлагдсан бөгөөд “Унага” цэцэрлэгийн гадна ханын дулаалга хийхэд 176 сая төгрөг төсөвлжээ. Ашиглалтанд орсон цагаасаа эхлэн дулаан халаалтын асуудал дагуулсан тус цэцэрлэгт хотын төвийн багуудын 320 орчим хүүхэд суралцдаг. Гадна талын хананд дулаалга хийснээр дулаан алдагдаж буй өрөө тасалгаанууд хэвийн темпартурт хичээллэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байгаа юм. Тус засварын ажил ирэх 6-р сард эхлэх бөгөөд ирэх жил Унага цэцэрлэгийн хүүхдүүд дулаан орчинд хичээллэх боломж бүрдэнэ гэв.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.