Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Гэр хорооллын алслагдсан багуудыг бие даасан дулааны эх үүсвэрээр хангана

НҮБ, ШУТИС-тай хамтран алслагдсан багуудыг бие даасан дулааны эх үүсвэрээр хангах ажлын судалгааг хийж, ТЭЗҮ-г боловсруулж байна.

Орхон аймаг: Гэр хорооллын алслагдсан багуудыг бие даасан дулааны эх үүсвэрээр хангана
Орхон аймаг: Гэр хорооллын алслагдсан багуудыг бие даасан дулааны эх үүсвэрээр хангана · Зураг: ErdenetLife.mn

НҮБ, ШУТИС-тай хамтран алслагдсан багуудыг бие даасан дулааны эх үүсвэрээр хангах ажлын судалгааг хийж, ТЭЗҮ-г боловсруулж байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Хидро инженеринг” ХХК-ийн судалгааны багийнхан манай аймагт ажиллаж, Яргуйт, Даваат Шанд, Эрдэнэ багт бие даасан дулааны эх үүсвэр барих боломжтой гэж үзсэн.

Энэ ажлын эхлэл эхний ээлжинд Яргуйт багийн 28 дугаар цэцэрлэгт газрын гүнийн дулааны эх үүсвэр суурилуулах талаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан уулзалтыг өнөөдөр хийж байна.

“Ногоон-Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү ажилд НҮБ-аас нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн.

Дээрх багууд бие даасан дулааны эх үүсвэрээр хангагдсанаар төрийн байгууллагууд, ААН-үүд айл өрхүүдийг бие даасан дулааны эх үүсвэрээр хангах боломж бүрдэх юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.