Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Энэ жил 286 эхчүүдэд алдарт эхийн одон гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагаа маргааш /2023.

Орхон аймаг: Энэ жил 286 эхчүүдэд алдарт эхийн одон гардуулна
Орхон аймаг: Энэ жил 286 эхчүүдэд алдарт эхийн одон гардуулна · Зураг: ErdenetLife.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулах ёслолын ажиллагаа маргааш /2023.05.25/ Төрийн ордонд болно.Харин орон нутагт алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа 5-р сарын 31 ны өдрийн 10:00 цагт Соёл урлагын цогцолборт зохион байгуулах юм байна. Энэ жил Эрдэнэт хотоос 258 ээж алдарт эхийн 1,2 одон гардаж авна.

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол Монгол Улсын эхийн алдар I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг Монгол Улсын эхийн алдар II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр I зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг олгодог.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.