Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Төрийн хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулж, зарим зардлыг буцааж сэргээнэ

УИХ 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

Төрийн хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулж, зарим зардлыг буцааж сэргээнэ
Төрийн хэмнэлтийн хуульд өөрчлөлт оруулж, зарим зардлыг буцааж сэргээнэ · Зураг: ErdenetLife.mn

УИХ 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй хамт Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах төөл өргөн барьжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж мэдээлэл өглөө.

Тэрээр "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг өөрчлөхөөр төсөлд тусгасан.

Нэгдүгээрт, багийн дарга нарын унааны зардалтай холбоотой зохицуулалт орж ирсэн. Багийн дарга нар ихэвчлэн мотоциклиор ажлаа гүйцэтгэдэг. Шатахууны зардал нь сумынхаа түвшинд хасагдчихдаг. Тиймээс эрхийг нь нээж заавал шатахууны зардал олгодог байхаар болж байгаа.

Хоёрдугаарт, мэргэжлийн зарим байгууллагын үйл ажиллагаатай нь холбоотой зардлууд Төрийн хэмнэлтийн хуулиар хасагдсан. Үүнийг нь аудит зөрчил гэж үзсэн. Тухайлбал, номын сангуудын ном худалдан авах зардлыг Төрийн хэмнэлтийн хуулиар хассан. Тиймээс энэ удаад өөрчлөлт оруулж ном худалдан авах төсөвтэй болгож байгаа.

Гуравдугаарт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас хэрэглэлийн зардлыг танасан байсныг өөрчлөхөөр оруулж ирсэн" гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.