Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгоно

Татварын байгууллагаас мэдээлж буйгаар давхардсан тоогоор 41 мянган иргэн өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал болох нэг тэрбум гаруй төгрөгийг аваагүй байна.

НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгоно
НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгоно · Зураг: ErdenetLife.mn

Татварын байгууллагаас мэдээлж буйгаар давхардсан тоогоор 41 мянган иргэн өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал болох нэг тэрбум гаруй төгрөгийг аваагүй байна. Иймд буцаан олголтоо аваагүй байгаа иргэд энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийхийг татварын албанаас санууллаа. 

Үүнд:

  • Цахим төлбөрийн баримтын ebarimt.mn системд бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч арилжааны банкнаас Монголбанкны Дансны нэгдсэн санд хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах,
  • Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ ebarimt системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах

Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сард шилжүүлэх юм. Хэрэв дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол тухайн иргэний 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулав. Мөн энэ оны хоёрдугаар улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны өдрийн 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын урамшууллаа авахыг санууллаа. НӨАТ-ын урамшууллыг хуульд заасны дагуу ирэх сард багтаан олгох юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.