Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Н.Учрал: Бүх төрлийн зөвшөөрлийг ирэх наймдугаар сарын 1-ны дотор цахимжуулна

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас макро эдийн засгийг тогтворжуулах тогтоол батлагдсантай холбогдуулан бүх төрлийн зөвшөөрлийг ирэх наймдугаар сарын 1-ны дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Ч.

Н.Учрал: Бүх төрлийн зөвшөөрлийг ирэх наймдугаар сарын 1-ны дотор цахимжуулна
Н.Учрал: Бүх төрлийн зөвшөөрлийг ирэх наймдугаар сарын 1-ны дотор цахимжуулна · Зураг: ErdenetLife.mn

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас макро эдийн засгийг тогтворжуулах тогтоол батлагдсантай холбогдуулан бүх төрлийн зөвшөөрлийг ирэх наймдугаар сарын 1-ны дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Ч.Хүрэлбаатар сайд бид хоёрт даалгасан. Зөвшөөрлийн хуульд заасан 360 зөвшөөрлийг наймдугаар сарын 1 гэхэд бүрэн цахимжуулж чадвал иргэд маш хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно. Зөвшөөрөл авахын тулд тоног төхөөрөмж бэлддэг, хөрөнгө оруулалт хийдэг ч дараа нь зөвшөөрөл гарахгүй байх вий гэсэн эрсдэл иргэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг учир хүний оролцоогүйгээр технологи шийддэг зарчим руу шилжүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд EMongolia Ebusiness платформоор дамжуулаад наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" гэлээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.