Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангана

Бага анги буюу I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангана
I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангана · Зураг: ErdenetLife.mn

Бага анги буюу I-V ангийн сурах бичгийг улсаас 100 хувь үнэ төлбөргүй хангах талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

БШУЯ-ны 2023 оны наймдугаар сарын 30-ны тушаалаар бага, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталсан байдаг. 

Бага ангийн сургалтын төлөвлөгөө:

  • Нэг ээлжит хичээлийн үргэлжлэх хугацаа I-II анги 35 минут байх бол III-V анги 40 минут үргэлжилнэ. 
  • I-V ангид монгол хэл, математик, биеийн тамир, эрүүл мэнд зэрэг 11 хичээл орно. 

Дунд ангийн сургалтын төлөвлөгөө: 

  • VI-IX ангид мэдээллийн технологи, үндэсний бичиг, эрүүл мэнд зэрэг 20 хичээл судална. 
  • Сургалтын төлөвлөгөөнд заасан цагт багтаан орон нутаг, сургуулийн онцлогийг харгалзан ээлжит хичээлийг 40 эсвэл 80 минутаар зохион байгуулж байна.

Ахлах ангийн сургалтын төлөвлөгөө: 

  • Заавал судлах болон сонгон судлах хичээлийн бий.
  • Тухайлбал ахлах ангид Монголын түүх, математик, англи хэл зэрэг 16 хичээлийг заавал судална. Заавал судлах гадаад хэлний хичээлд англи, орос хэлний аль нэгийг судалж болно.
  • Сонгон судлах хичээл тус бүрийг X ангид хоёр долоо хоногт гурван цагаар орно. XI ангид долоо хоногт хоёр цаг, XII ангид долоо хоногт таван цагаар тус тус судална. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.