Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Гурван сургууль, долоон цэцэрлэг халаалтаа аваагүй байна

Энэ сарын 15-наас айл өрх, ААНБ-ын халаалтыг өгсөн.

Гурван сургууль,  долоон цэцэрлэг халаалтаа аваагүй байна
Гурван сургууль, долоон цэцэрлэг халаалтаа аваагүй байна · Зураг: ErdenetLife.mn

Энэ сарын 15-наас айл өрх, ААНБ-ын халаалтыг өгсөн. Нийт  14127 айл өрхөд халаалт өгч, хий авах ажил 92 хувьтай үргэлжилж байна.  17-ны өдрийн байдлаар халаалт  ирсэн сургууль цэцэрлэгийн судалгааг гаргахад нийт 17  сургуулиас  13,15, Уран эгшиг сургуулиудын халаалт ирээгүй байгаа бол 31 цэцэрлэгээс долоон цэцэрлэг халаалтгүй байгаа нь шугамд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсантай холбоотой гэв. 

Мэргэжлийн  байгууллагаас шуурхай арга хэмжээ аван засварлах ажлыг эхлүүлжээ.  Мөн зарим сургууль ирэх сарын 1-нээс халаалтаа авахаар хойшлуусан бол 22 дугаар цэцэрлэгийн зуухны винтлятор доголдсоныг  Хот байгуулалт, барилга захиалагчийн алба гүйцэтгэгчээр засуулахаар ажиллуулж эхлүүлсэн байна.  Бүх сургууль цэцэрлэг тус бүр Баянтээгийн нүүрс 25 тонныг  татсан, шаталт сайн байна гэж мэдээллээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.