Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг: Зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлжээ

Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй апликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа.

Орхон аймаг: Зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлжээ
Орхон аймаг: Зочид буудалд мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдийг илрүүлжээ · Зураг: ErdenetLife.mn

Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй апликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа.

Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернетийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан байна.

Дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ зочид буудалд хэрэгжүүлж байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.