Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ХҮЙТЭРНЭ: Уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

ХҮЙТЭРНЭ: Уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна
ХҮЙТЭРНЭ: Уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна · Зураг: ErdenetLife.mn

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.