Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

“Цагийн хязгаар тогтоох тухай”хэлэлцүүлэгт урьж байна

2023.

“Цагийн хязгаар тогтоох тухай”хэлэлцүүлэгт урьж байна
“Цагийн хязгаар тогтоох тухай”хэлэлцүүлэгт урьж байна · Зураг: ErdenetLife.mn

2023.10.20-ны өдрийн 16:00 цагт “Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх болон нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ажиллах цагийн хязгаарыг шинэчлэн батлах тухай” Засаг даргын шийдвэрийн төслийн хэлэлцүүлэг болно.

“Цагийн хязгаар тогтоох тухай” аймгийн Засаг даргын шийдвэрийн төсөлд иргэдээс 30 хоногийн хугацаанд санал авах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Иймд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүд, цахим тоглоомын газар, интернэт кафе болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч болон иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.