Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймаг хавдрын бай эмчилгээг орон нутагтаа хийж байна

Аймгийн БОЭТ-ийн хавдрын тасаг нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн орон нутагтаа хавдрын бай эмчилгээг хийж эхэллээ.

Орхон аймаг хавдрын бай эмчилгээг орон нутагтаа хийж байна
Орхон аймаг хавдрын бай эмчилгээг орон нутагтаа хийж байна · Зураг: ErdenetLife.mn

Аймгийн БОЭТ-ийн хавдрын тасаг нь энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн орон нутагтаа хавдрын бай эмчилгээг хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 48 хүн тус эмчилгээнд хамрагдаад байна. 
        Манай аймгийн хэмжээнд сар бүр дунджаар 8-10 хүн хавдраар оношлогддог. Нийт 1200 орчим хавдартай иргэн байна гэсэн судалгаа байдаг. 
Тухайн хавдарт очиж үйлчлэх эмчилгээг бай эмчилгээ гэж нэрлэдэг. Монгол улсын хэмжээнд хавдар судлалын төв болон хувийн эмнэлгүүд энэхүү эмчилгээг хийдэг бөгөөд дунджаар зургаан курс эмчилгээ хийгдэхэд ойролцоогоор 25 сая төгрөг зарцуулах өртөг өндөртэй эмчилгээ юм. 
        Иймд Орхон аймаг орон нутагтаа энэхүү эмчилгээг нутагшуулсанаар хавдартай хүн заавал Улаанбаатар хотыг зорьж эдийн засаг болон цаг хугацаа алдах эрсдэлийг бууруулж өгч байгаа юм. 
        Энэ онд бай эмчилгээний эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж татан авалт хийгдсэн бөгөөд хавдрын тасгийн орчин нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвөөс 235 сая төгрөг төсөвлөжээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.