Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Монгол Улсын соёлын элч, Морин хуурын чуулгын шилмэл уран бүтээлийн дээжис Эрдэнэт хотод эгшиглэлээ

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.

Монгол Улсын соёлын элч, Морин хуурын чуулгын шилмэл уран бүтээлийн дээжис Эрдэнэт хотод эгшиглэлээ
Монгол Улсын соёлын элч, Морин хуурын чуулгын шилмэл уран бүтээлийн дээжис Эрдэнэт хотод эгшиглэлээ · Зураг: ErdenetLife.mn

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан:

Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонт Монгол улсын филармони Морин хуурын чуулга Эрдэнэт хотод гурав дахь жилдээ ирлээ. Бид 2018 оноос хойш цар тахал болон олон шалтгааны улмаас аялан тоглолт хийгээгүй байсан. Энэ удаад Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан аялан тоглолтоо эхлүүлж байна. Олон улсын нэр хүндтэй тайзан дээр тоглосон хөтөлбөрөө Монгол орон даяар нийт ард түмэндээ хүргэх бодол бий. Тэр бодол, тэр олон зүйлийн эхлэл өнөөдөр Эрдэнэт хотоос эхэлж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан бид 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр дуучид, зочин уран бүтээлчид, Эрдэнэт дуу бүжгийн чуулгын уран бүтээлчидтэйгээ хамтарсан тоглолтоо хийлээ. Бид дэлхийн бусад оронд тоглохдоо бүрэлдэхүүнээ нэмж нэмэлт хүчтэй явдаг бол Эрдэнэт хотноо үндсэн бүрэлдэхүүнээрээ ирлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Өнгөрсөн жил дэлхийн сонгодог  Анна Каренина жүжгийг Эрдэнэтчүүдийн хүртээл болгож байсан бол энэ жил Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч, улсын филармонийн Морин хуурын чуулга  "Сэрсэн тал" тэргүүтэй шилмэл уран бүтээлийнхээ хөг  аяыг  эгшиглүүлж, Эрдэнэтчүүдийн сонорыг мялаалаа. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.