Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

ОРХОН АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Гандолгор томилогдов

“ОРХОН АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 16-ны өдрийн тогтоолоор тус компанийн  гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.

ОРХОН АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Гандолгор томилогдов
ОРХОН АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Гандолгор томилогдов · Зураг: ErdenetLife.mn

“ОРХОН АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 16-ны өдрийн тогтоолоор тус компанийн  гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гандолгорыг томилсон билээ. 

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал “ОРХОН АЗЗА”  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын  үүрэг гүйцэтгэгч С.Гандолгортой уулзаж, санал солилцлоо. 
Уулзалтын эхэнд тэрээр ажлын амжилт хүсч, ажилдаа шинэ санал санаачилга дэвшүүлэн идэвхтэй ажиллахыг хүслээ. 

С.Гандолгор нь 2002 онд Өвархангай аймгийн ЕБ-ын 10 жилийн сургууль, 2006 онд ШУТИС-ийг үйлдвэрлэлийн эдийн засгийн менежмент, бизнесийн удирдлагын бакалавр, 2023 онд МУИС-ийг Санхүү бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 

Ажил эрхлэлтийн байдал нь 2006-2016 онд “Эрдэнэт хивс” ХХК-д Тээвэр хангамжийн менежер, 2016-2022 онд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтэст хангамжийн менежерээр тус тус ажиллаж байсан  ажлын туршлагатай. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.