Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, Э.Үнэнбат БНСУ-д хийгдсэн арьс нөхүүлэх хагалгаа амжилттай болжээ

Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, Э.Үнэнбат БНСУ-д хийгдсэн  арьс нөхүүлэх хагалгаа амжилттай болжээ
Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, Э.Үнэнбат БНСУ-д хийгдсэн арьс нөхүүлэх хагалгаа амжилттай болжээ · Зураг: ErdenetLife.mn

Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болж, тус улсыг зорьсон билээ. Түүнийг ийнхүү Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон бол Онцгой байдлын байгууллага, алба хаагчид, Орхон аймгийн ЗДТГ, монголын ард түмэн сайхан сэтгэлийн хандивыг өгснөөр эмчилгээний зардлыг бүрдүүлсэн юм. Тэгвэл аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт хагалгаанд орж, хагалгаа амжилттай болсон хэмээн түүний эхнэр А.Мөнгөнцэцэг өөрийн цахим хуудсанд талархал илэрхийлжээ.Хагалгаа 10 гаруй цаг үргэлжилсэн бөгөөд одоогоор биеийн байдал сайн байна гэжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.