Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Уучлалт гуйхыг шаардав

 Сошиал орчинд хүн бүр өөрийн үзэл бодол санал шүүмжлэлээ илэрхийлэх эрхтэй.

УИХ-ын гишүүн  О.Баасанхүүг  Уучлалт гуйхыг шаардав
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Уучлалт гуйхыг шаардав · Зураг: ErdenetLife.mn

 Сошиал орчинд хүн бүр өөрийн үзэл бодол санал шүүмжлэлээ илэрхийлэх эрхтэй. Гэвч бусдыг гүтгэн доромжлох,олон нийтийг турхирсан эх сурвалжгүй мэдээ,   мэдээлэл оруулж хувь хүний нэр төрд халдахыг хэд хэдэн хуулийн заалтаар хориглосон байдаг.

Орхон аймагт 2 өдрийн турш зохион байгууллагдсан “Эх орон дуудаж байна” 3000 залуусын цугларалт уулзалтыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсанд   сэтгэгдэлээ илэрхийлж тус уулзалтанд оролцсон залуусыг Архичид цуглуулсан арга хэмжээ боллоо хэмээн илт гүтгэн гутаан доромжилсон хэмээн тус арга хэмжээг   зохион байгуулсан болон оролцсон оролцогчид, залуучууд олноороо бухимдаж түүнийг “УУЧЛАЛТ” гуйх хэрэгтэйг сануулав. Төрийн түшээ хүн ийм увайгүй үйлдэл  гаргаж олон нийтийн сүлжээгээр доромжилсон нь сонгогчдоо үл хүндэтгэсэн үг, үйлдэл боллоо хэмээн дургүйцэлээ илэрхийлсэн ПОСТ –уудийг оруулсаар байна.

Харин сэтгэгдэл бичсэн О.Баасанхүү гишүүн уг асуудалд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэнгүй.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдлүүд 5

Ц Сарантуяа

Арайчдээ Эрхэм гишүүнээ танд сонгогчдыг доромжлох эрх хэн олгов

zochin

Huulich hun gechihed arail davarsnuu ene baasanhuu gishuun

С.Даваасүрэн

Баасанхүү гэж нэг хөгийн амьтанг эрдэнэтчүүд яагаад сонгосон юм бол бусадын хийсэн зүйлд хошуу дүрэхээ боль сайхан арга хэмжээ болсон гэж залуус баяртай байна лээ

Од

Эрдэнэт хотын залуусыг архичин гэж Эх орон даяар дуудсан УИХ ын гишүүн О.Баасанхүү та Эрдэнэт хотын Эх орон дуудаж байна цугларалт сургалтанд оролцсон Залуучуудаас албан ёсоор УУЧЛАЛТ гуйх ёстой.

Баясаа

Залуучуул архинд живж байгааа нь үнэн биз дээ?

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.