Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

"Иргэдээс урьдчилгаа авсан ч барилгаа ашиглалтад оруулдаггүй компаниудад хяналт тавина"

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдааны үеэрх зарим мэдээллүүдийг онцлов /2024.

"Иргэдээс урьдчилгаа авсан ч барилгаа ашиглалтад оруулдаггүй компаниудад хяналт тавина"
"Иргэдээс урьдчилгаа авсан ч барилгаа ашиглалтад оруулдаггүй компаниудад хяналт тавина" · Зураг: ErdenetLife.mn

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдааны үеэрх зарим мэдээллүүдийг онцлов /2024.03.18/ 

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл болон орон нутагтай хамтарч хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах
  • Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эмх замбараагүй, дур зоргоороо явж ирсэн барилгын үйл ажиллагааг цэгцэлж, ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэх Үүнд иргэдийн дунд асуудал үүсч хохирч үлдэх эрсдэл бий болгож буй Иргэдээс урьдчилгаа авсан ч барилгаа ашиглалтад оруулдаггүй компаниудад хяналт тавих тухай заалт 
  • Түүхийн дурсгалт барилга, байгууламжийг нурааж буйтай холбогдуулан ямар барилгуудыг түүхийн дурсгалт барилга гэж тодорхойлж хамруулах зохицуулалтаа нарийвчилж, холбогдох баримт бичигт тусгуулах
  • Барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор чанарын болон аюулгүй ажиллагааны хяналт шалгалтаа дахин явуулах
  • Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын эрх зүйн байдал, инженерийн дэд бүтэц, техник, эдийн засгийн үндэслэлийн талаар гаргасан гадны байгууллагуудын саналыг танилцуулах
  • Замын-Үүд хилийн боомтод ашиглалтад оруулсан Барилгын сорилт шинжилгээний лабораторийн бүтэц орон тоо болон төсөв санхүүжилтийн загварыг яаралтай танилцуулж шийдвэрлэх
  • Норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөөг шинжлэх ухаан, техник технологийн зөвлөл болон сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх зэрэг цаг үеийн асуудлуудыг онцолсон байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.