Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав

Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудын дунд “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит химийн судлагдахууны "Анги нийтийн чанарын уралдаан" хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс  олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав
"АЧИТ-ИХТ” ХХК-ийн нэрэмжит химийн масс олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулав · Зураг: ErdenetLife.mn

Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудын дунд “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит химийн судлагдахууны "Анги нийтийн чанарын уралдаан" хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 
Орхон аймгийн Боловсролын газартай хамтран зохион байгуулсан уг олимпиадад 20 сургуулийн 63 бүлгийн 2048 сурагч хамрагдсан нь өмнөх жилээс 3 дахин их сурагч оролцсон байна. 


Уг олимпиадад Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Ахлах сургуулийн 9а ангийн хамт олон тэргүүлж, цомын эзэн боллоо. Баян-Өндөр сумын 8-р сургуулийн 9в анги хоёр,  Билигт өргөө сургуулийн 9а анги гуравдугаар байрт орсон бол тусгай байрыг Эрдмийн сан сургуулийн 9в ангийнхан тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна. 
”Ачит-Ихт” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээндээ нийт 5 сургуулийг химийн иж бүрэн кабинеттай болгосон нь сурагчдыг химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах сонирхлыг нэмэгдүүлж байна гэж багш нар онцолсон юм.

 


 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.