Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцох эрхийг СЕХ баталгаажуулсан.

Харин бие даагчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Одоогоор 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө ҮАГ-аас дүгнэлт гаргуулаад буй. 

Тэгвэл нам, эвслийн нэр дэвшигчид, бие даагчдыг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ шийдвэрлэнэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.