Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Архангайд 7 минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.9 мм аадар бороо оржээ

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр долоон минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.

Архангайд 7 минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.9 мм аадар бороо оржээ
Архангайд 7 минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.9 мм аадар бороо оржээ · Зураг: ErdenetLife.mn

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр долоон минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.9 мм аадар бороо оржээ.

Мөн Батцэнгэл, Булган сумын нутгаар 11-14 минутын турш мөндөр орсон болохыг аймгийн ЦУОШГ-аас мэдээлсэн байна.

Зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу бороотой байхаас гадна гэнэтийн аадар бороо орох нь нэмэгдэх төлөв гараад буй.

Иймд хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.