Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Булган: "Алтаргана-2024" Наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриадууд цугларах тооцолол гарчээ

Буриад түмний соёлын өв уламжлал зан заншлыг хадгалан өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулахаар товлосон.

Булган: "Алтаргана-2024" Наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриадууд цугларах тооцолол гарчээ
Булган: "Алтаргана-2024" Наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриадууд цугларах тооцолол гарчээ · Зураг: ErdenetLife.mn

Буриад түмний соёлын өв уламжлал зан заншлыг хадгалан өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулахаар товлосон.

Наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж урьдчилан дүн гараад буй.

Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ удаа Булган аймагт тохиож байна.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ удаагийн ажлын хэсгийн хуралд Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцож бэлтгэл ажлын явцын талаар санал солилцсон байна 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.