Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

СОНГУУЛЬ 2024: Гадаад улсад байгаа монголчуудын санал хураалт эхэллээ

Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө.

СОНГУУЛЬ 2024: Гадаад улсад байгаа монголчуудын санал хураалт эхэллээ
СОНГУУЛЬ 2024: Гадаад улсад байгаа монголчуудын санал хураалт эхэллээ · Зураг: ErdenetLife.mn

Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө. Энэ жилийн сонгуульд гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд байгаа юм. СЕХ-ноос мэдээлснээр бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн аж.

Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.