Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимд хуудаст байршуулжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг долоодугаар сарын 13-ны өдрөөс https://election.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимд хуудаст байршуулжээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимд хуудаст байршуулжээ · Зураг: ErdenetLife.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг долоодугаар сарын 13-ны өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргадаг. Уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан байдаг аж.

Сонгогч Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ цахим хуудсаар шалгана уу.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.