Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар болж бусдаасаа давна гэж санууллаа

Ковид19 халдварын шинэ хувилбар XEC дэлхий даяар тарж эхэлжээ.

Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар болж бусдаасаа давна гэж санууллаа
Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар болж бусдаасаа давна гэж санууллаа · Зураг: ErdenetLife.mn

Ковид19 халдварын шинэ хувилбар XEC дэлхий даяар тарж эхэлжээ. BBC агентлагийн мэдээлснээр, энэ төрлийн коронавирусыг энэ оны зургаадугаар сард Германд анх илрүүлсэн бөгөөд дараа нь Их Британи, Дани зэрэг орнуудад бүртгэгджээ. 

Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар болж бусдаасаа давна гэж сануулж байна.

XEC хувилбарын илрэх шинж тэмдэг нь омикронтой төстэй. Өөрөөр хэлбэл халуурах, биеийн булчингууд өвдөж хөндүүрлэх. ханиалгах, хоолой эрвэгнэх, үнэрлэх мэдрэхүй алдагдах, ядарч, толгой өвдөх зэргээр илэрнэ.

ДЭМБ-ын мэдээллээр цар тахал зарлагдснаас хойш 2024 оны зургаадугаар сар хүртэл дэлхий даяар Ковид19 халдварын 775 сая тохиолдол бүртгэгдэж долоон сая хүн халдвараар амиа алджээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.