Үндсэн агуулга руу шилжих
Мягмар, 2026.10.20
Орхон -12° / -4°
  • USD 3597.30
  • EUR 4039.23
  • CNY 538.59

Ирэх долоо хоногт уулархаг нутгаар цас орно

Аравдугаар сарын 7-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Аравдугаар сарын 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно.

Ирэх долоо хоногт уулархаг нутгаар цас орно
Ирэх долоо хоногт уулархаг нутгаар цас орно · Зураг: ErdenetLife.mn

Аравдугаар сарын 7-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-10-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус дулаан, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.